Хараат бус сэтгүүлзүйн төлөө
Цахиур.мн сайт нь аливаа улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бусаар ажиллаж, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэн, асуудлыг төвийг сахисан байр суурьнаас, нөлөөлөлгүй мэдээлнэ.
Хүчтэй иргэдийн төлөө
“Таны мэдэх эрхийн төлөө” зорилгын дор Цахиур.мн сайт үйл ажиллагаагаа эхлүүлж байна (2020.09.05) Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үндсэн үүрэг бол мэдээлэх. Бид уг үүргээрээ иргэдийн мэдэх эрхийг хангах зарчмыг баримтлан ажиллана. Учир нь мэдээлэлтэй хүн хүчтэй бөгөөд тэд өөрт байгаа мэдээллээрээ хянах, шаардах, өөрчлөлт шинэчлэлийг бий болгох чадамжтай болох юм. Иргэд хүчтэй байх ёстой. Иргэдийг хүчтэй байлгахын тулд бид мэдээлнэ.
Эрүүл эерэг нийгмийн төлөө
Цахиур.мн сайт нь нийгэм, улс төр, уул уурхай- эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын гэгчлэн бүхий л салбарын мэдээллийг шуурхай хүргэхээс гадна, олон нийтэд эерэг үлгэр дууриалал болох ажилч хөдөлмөрч, авьяас билэгтэн, шинийг зохион бүтээгчид, хандлагын шинэ соёл түгээгчдийг ямагт дэмжин, сурталчилан “ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ЭЗЭД”- ээ болгоно.
“Би” биш “БИД”
Цахиур.мн сайт нь мэдээллийн бүх төрлийн эх сурвалжтай нээлттэй харилцаж, шаардлагатай тохиолдолд эх сурвалжийг ямагт нууцлан ажиллана. Бид хамтдаа эрүүл, шударга, хүнлэг нийгмийг бүтээх хүчтэй нөлөө болж чадна. Бид бэлтгэсэн мэдээлэл, контентоо олон нийтийн дараах сүлжээгээр дамжуулан түгээнэ.
Facebook: https://www.facebook.com/Tsahiur.mn
Twitter: https://twitter.com/tsahiurmn
E-mail: info@tsahiur.mn, tsahiur0905@gmail.com
Утас: 7717- 6677, 8808-6677