Цахим орчинд худгийн хана дээрх зураг "шүүмжлэл" дагуулан улмаар уг зургийг арилгаж буй зураг ахин нийтэгдсэн. Мөн худгийн ажилтныг халсан тухай мэдээлэл түгээд байв. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийв.
Тэрбээр, "Тэр хана дээр зураг зурсан асуудлыг сошиалаар их сэвж байна. Би өөрөө сошиал ашигладаггүй л дээ. Өчигдөр л мэдлээ. Тэгсэн тэр зургийг арилгачихсан, дууссан байж. Маш их хүн над руу "Тэр худгийг үйлчлэгчийг хал" гэх мэтээр хандлаа. Би тэр ажилтныг огт халахгүй гэдгээ хэлмээр байна. Манай ажилчид үндсэн чиг үүргийнхээ дагуу ажлаа сайн хийдэг.
Ц.Төрхүү: Худгийн ханан дээр зураг зурсан ажилтнаа халаагүйЦ.Төрхүү: Худгийн ханан дээр зураг зурсан ажилтнаа халаагүй /НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА/
Posted by Tsahiur.mn on Thursday, August 25, 2022
Сэтгэгдэл
Нэр