БНХАУ-д суралцдаг оюутнууд сургууль руугаа явах цагаар тийзний үнэ тэнгэрт хаджээ.
Тухайлбал, МИАТ компанийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 2022.08.08-ны өдрийнх 2.2 сая төгрөг байсан бол 2022.09.06-ны нислэгийн үлдсэн суудлууд 10.2 сая төгрөгт хүрсэн байна.
Ингэхдээ 09.06-ны билетийг 8.15-нд зарсан ба 5 минутын дотор зарагдаж дууссан /2.2 сая төгрөгөөр/ гэх мэдээллийг өгчээ. Гэвч долоо хоногийн дараа тийзнүүд нь 3.5 сая төгрөгөөр шаглагдаж эхэлсэн байна.
Мөн хятад Wechat дээр 9800¥ буюу 4,5 сая төгрөгөөр ч зарагдаж эхэлжээ.
Харин Аэро Монголиа компанийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн 2022.08.23-ны нислэгийн тийз 1.990.000 төгрөг байсан бол долоо хоногийн дараа буюу 08.30-нд 3.250.000 төгрөг болж өссөн байна.
Ингэж тийзний үнэ хэмжээ, хязгааргүй өсч байгааг авиа компаниудаас нь тодруулахаар "нислэг төлөвлөгөөнөөс зөрсөн учир нэмэгдсэн" гэх учир битүүлэг тайлбар өгдөг байна.
Эндээс авиа компаниуд өөрсдөө тийзнийхээ үнийг хөөрөгдөж байна уу эсвэл хэн нэгэн "этгээдүүд" хямд үед нь бөөндөж аваад цааш дамлаж байна уу гээд олон асуултууд урган гарч байна. Уг асуудлаар бид БНХАУ-д суралцдаг оюутнуудаас тодруулга авч удахгүй хүргэнэ.
Сэтгэгдэл
Нэр