Монгол - Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн удирдлагууд сэтгүүлчийн биед халдаж, мэргэжлийн ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулсан асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийлээ. Ингэхдээ “сэтгүүлчийн биед халдсан, үйл ажиллагааг нь хүчээр таслан зогсоосон тохиолдол бүрийг эсэргүүцэж, хамгаална. Сэтгүүлчдээс булаан авсан техник хэрэгслийг нь нэн даруй буцаан өгөхийг шаардаж байна. Мөн сэтгүүлчийн хувийн байдлыг нь доромжилж, гутаасан үйлдэлд нь хариуцсан яам нь хариуцлага тооцохыг шаардаж” байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Энэ үеэр сэтгүүлч С.Будрагчаа “Хүн ээж ааваа сонгож төрдөггүй. Миний ээж намайг 20-хон насандаа төрүүлсэн учраас сургуулийн мөр хөөсөн. Тиймээс намайг өвөө, эмээ маань өсгөсөн нь үнэн. Миний өвөө, эмээ хоёр насаараа боловсролын байгууллагад ажилласан, өндөр боловсролтой хүмүүс. Би номон дунд өссөн. Хэдийгээр би ээжтэйгээ хамт өсөөгүй ч гэсэн миний ээж архичин, гуйлгачин байгаагүй. Өнөөдөр орон нутагтаа тогоочоор ажиллаж, сайхан амьдарч байна. Ээжийгээ улс даяар ингэж муухайгаар хэлүүлсэндээ ээжээсээ уучлал хүсэж байна. Ээжийнхээ нэр төрийг цагаатгах талаар хуулийн байгууллагад хандана” гэлээ.
Сэтгэгдэл
Нэр