Өнгөрсөн сарын 11-нээс эхлэн сурагчид теле хичээл үзэж, 12 дугаар сарын 18-наас өвлийн амралт эхэлсэн. Цар тахлын энэ үед иргэдийг аль болох гэртээ байхыг холбогдох газруудаас зөвлөж байна.
Тэгвэл энэ үед Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа эхний хагас жилийн дүнг илгээхдээ мэндчилгээ, захидал бичээд илгээжээ.
Түүх, нийгмийн секцийн хамт олон болон багш С.Уянга санаачлан Ц.Алтангэрэл захиралтай тус сургуулийн хамт олон "Монгол шуудан" ХК-тай хамтран ийнхүү сурагчиддаа "Шинэ оны мэнд хүргэж, ирэх улирлын сурлага хөдөлмөрт нь амжилт" хүсчээ.
Хүнд цаг үеийг "Хамтдаа даван туулахад" багш нарын энэхүү санаачилга олон мянган сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлсэн, дархлааг дэмжих том амин дэм болж чадах байх.
Сэтгэгдэл
Нэр