Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газар Малчин П есдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.
Түүнийг хайхаар хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 11:40 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин П-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт дөрвөн км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Алга болсон малчин П нь 36 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй байжээ.
Сэтгэгдэл
Нэр