ЭМЯ-нд шинээр томилогдсон хүмүүсийн хэн нь ХЭН БЭ?

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
2 сар өмнө
ЭМЯ-нд шинээр томилогдсон хүмүүсийн хэн нь ХЭН БЭ?

Эрүүл мэндийн яамны 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл гарсан. Үүний дараахан сайд Т.Мөнхсайхан “Хүмүүсийг ажлаас нь халаагүй, харин шилжүүлэн томилсон” гэдэг мэдэгдлийг албан бусаар хийсэн билээ.

Тэгвэл сайд Т.Мөнхсайхан, тус яамны  Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар улс оронд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын хатуу хөл хориотой байхад “хатуу хөл хорионы үеэр төрийн албанд халаа сэлгээ хийхгүй байх” тухай үүрэг даалгаврыг үл тоон, “шилжүүлэн ажиллуулах” гэсэн нэрээр халхавчлан Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ, томилгоог Төрийн албаны тухай хууль зөрчин хийжээ.

Тодруулбал, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас үүссэн хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хүмүүсээс жирийн 21 мэргэжилтэн (төрийн жинхэнэ албан хаагч)-ийг яамны харьяа байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж, үндсэн чиг үүргээс нь холдуулж, харин эсрэгээрээ төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй 26 хүнийг ЭМЯ-нд ажиллуулахаар авсан байна.

Яам бүтцийн байршуулалтын тушаалаа одоо болтол нийтэд сонсгож уншаагүй ч одоогоор шинэ албан тушаал авсан 26 даргын нэрсийг тодруулбал ийм байна.

Эдгээр 26 хүн нь Т.Мөнхсайхан сайдын ойрын танил тал, найз нөхөд, тэдний гэр бүлийн хүмүүс буюу хамаарал бүхий хүмүүс байгаа юм. Тухайлбал,

1. Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж,

2. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон. Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги,

3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.Ганцэцэг, МХЕГ-ын дарга Гантулгын ойрын хүн, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги,

4. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, П.Эрхэмбулган, Сайд Т.Мөнхсайханы зөвлөх (сайдын магистрын болон докторын ажлын удирдагч, тезисийг нь бичиж өгч байгаа) оруулсан,

5. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Энхцолмон, ЭХЭМҮТ-ийн эмч байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,

6. Яамны харьяа байгууллагын төсвийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Батчимэг, ГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,

7. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.Золжаргал, ГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз,

8. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз,

9. Аудитын хэлтсийн дарга, Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр,

10. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Наранбаатар, "Буриад Омбол" ХХК-ний захирлын хүү, 11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү,

12. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадоржийн дүү,

13. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан

14. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү,

15. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал нь өөрийн туслах, жолооч зэрэг хүмүүсийг албан тушаалаа ашиглан төрийн албан хаагчийн шаардлага хангаагүй хүмүүсийг төрийн жинхэнэ албан хаагч болгон дэвшүүлсэн байна.

Хаха 44 222 Буруу 34 Гайхмаар 32 Харамсалтай 21 Хөөрхөн