Насанд хүрээгүй буюу 14 настай охиныг хүчиндэж, охин жирэмслэн, хүүхэд төрүүлсэн талаарх хэргийг манай сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд мэдээлж, уг хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хүчингийн хэрэг нээн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан юм.
Харин хэрэгт холбогдогч 22 настай Н тухайн асуудал сөхөгдсөний дараагаар амиа хорлосон байдалтай нас барсан бөгөөд уг хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж буй.
Тэгвэл хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгон хаах тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас гаргасан байна. Учир нь хэрэгт холбогдогч нас барснаас үүдэн ийн шийдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 15 настай охины хүүд эцэг тогтоох шинжилгээ хийсэн ба шинжилгээний дүн нь "22 настай Н-ын хүүхэд мөн болох нь 99.99 хувиар батлагдсан" гэдэг хариу гарчээ.
Харин "хүн амиа хорлосон байдалтай нас барсан" гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа юм байна. Энэ хэрэгт хууль ёсны хохирогчоор талийгаачийн аавыг тогтоон, хохирогчоор тайлбар мэдүүлэг аваад байгаа аж. Мөн талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, сүүлийн өдрүүдэд утсаар ярьж, цахим сүлжээгээр холбогдсон хүмүүсээс мэдүүлэг тайлбар авч, хэргийг мөрдөн шалгасаар байгаа аж.
Холбоотой нийтлэл: Хүчингийн хохирогч- 15 настай ээж
Сэтгэгдэл
Нэр