83 настай иргэн "Д" СХД-ээс нас барсан байдалтай олдлоо

Ж. Нямсүрэн
Admin - Сэтгүүлч
2 сар өмнө
83 настай иргэн "Д" СХД-ээс нас барсан байдалтай олдлоо

Өнгөрсөн 12 дугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д.Дүүрэн гэрээсээ гараад 18 хоног сураггүй байсан билээ. Энэ хугацаанд цагдаа, ар гэрийнхэн нь эрэн хайх ажлыг тасралтгүй явуулж байсан. Тэгвэл дөнгөж сая настаны цогцосыг СХД-ийн нутаг дэвсгэрээс олсон байна. 

Талийгаачийн цогцсыг олоод ар гэрийнхэнд нь таниулах ажил дөнгөж сая хийгдсэн байна. Талийгаач гэрээсээ гарахдаа өмсөж байсан хувцастайгаа олджээ.

Тэрээр ар гэрийнхэнд нь  өнөөдөр буюу  2021.01.02 ны өдрийн 20 цагт цагдаагийн байгууллагаас эрлийн ажиллагаа зогсоосон талаар мэдээлсэн байна.

Талийгаачийн ар гэрийн зүгээс "Сайхан сэтгэл гаргаж энэ их эрсдэлтэй хүнд цаг үед эрэн хайх ажилд гар бие оролцсон, санал санаачлага гаргасан, мэдээ, мэдээлэл, зөвлөмж өгч байсан, зарлал хэвлэж, тарааж өгсөн, маскаар болон чанга яригчаар, өөрийн хувийн унаагаараа тусласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.  Та бүхэн минь ойр орчимдоо байгаа зарын хуудсыг авч, шэйрлэсэн болон бэлтгэн оруулсан мэдээ, мэдээллээ устгаж тус болоорой"  хэмээн цахим хуудсаараа дамжууллаа.

 

Хаха 21 18 Буруу 15 Гайхмаар 678 Харамсалтай 18 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 52