Жүжигчин Д.Дэлгэрсайханы машин Нэгдүгээр хорооллын 11-р байрны гадаа байжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Жүжигчин Д.Дэлгэрсайханы машин Нэгдүгээр хорооллын 11-р байрны гадаа байжээ

Өнгөрсөн 12 дугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д гэрээсээ гараад 18 хоног сураггүй байсны эцэст нас барсан олдсон. Түүний цогцосыг цагдаагийн алба хаагчид хүний машинаас олсон бөгөөд тухайн машины эзэмшигч нь  хошин урлагийн Маск продакшины жүжигчин Д.Дэлгэрсайхан байжээ.

“Арав гаруй хоногийн өмнө Д.Дэлгэрсайханы Toyota Kluger маркийн автомашины аккумлятор нь дууссан учраас автомашиныхаа хаалгыг цоожилж чадалгүй үлдээсэн бөгөөд өчигдөр машинаа асаахаар очиход нь хүний цогцос байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” талаар хэвлэлд мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн автомашин СХД-ийн 13-р хороо, Нэгдүгээр хороолол дахь 11-р байрны гадаах зогсоолд байжээ.

Талийгаачийг өнгөрсөн 18 хоногийн хугацаанд цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн нь, авто клубууд зэрэг сайхан сэтгэлт хүмүүс нэгдэн тасралтгүй хайж байсан юм. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 16-ны өдөр 10-р хороолол орчимд алхаж яваа нь замын камерын бичлэгт үлдсэн байдаг.

Энэ хэргийг харьяаллын дагуу СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Хаха 0 9 Буруу 16 Гайхмаар 65 Харамсалтай 6 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 22