Өнгөрсөн аравдугаар сард урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжсэн. Тэгвэл одоо прокуророос шүүхэд шилжсэн талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл өглөө. Мөн яагаад шүүх шинжилгээний хариу хоёр өөр гарсан талаарх сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр, "Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч гэсэн байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Цаашид шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана.” гэв.
Сэтгэгдэл
Нэр