Хятадад Ковидийн хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэн, томоохон хотуудад тархав.
Жагсагчид нийслэл Бээжин болон Шанхай хотод цугларч хоосон цаас барьж, харин зарим нь Ши Жиньпин даргыг огцрохыг шаардсан уриа, лоозон барьж жагссан байна.
БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотод арваннэгдүгээр сарын 24-нд нэгэн байрны 15-17 давхарт гал гарчээ. Ковид-19 халдварын улмаас тус давхруудад оршин суугчид нь гэртээ цоожлуулсан учир гарах боломжгүй, галд өртөн амиа алджээ. Галд 10 хүн амиа алдаж 9 хүн гэмтсэн ба оршин суугчид дунд хамгийн балчир нь гурван настай хүү байсан аж.
Тус гал түймэрт олон хүн гэмтэж, цоожтой хаалганаас болж иргэд амь үрэгдсэн ч хэвлэлийн бага хурлын үеэр Өрөмч хотын эрх баригчид галын аврах хаалгыг түгжээгүй, оршин суугчид нь "COVID-19 эрсдэл багатай бүс" гэж тодорхойлсон тул доош буухыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Өрөмч хотын гал түймрийн аврах албаны дарга Ли Вэншэн "Зарим оршин суугчдын өөрийгөө аврах чадвар хэтэрхий сул байсан ... тэд цаг тухайд нь зугтаж чадсангүй." гэж хэлжээ.
Сэтгэгдэл
Нэр