Зүүнбаян-Ханги чиглэлд 226 км шинэ төмөр замыг амжилттай тавьж дуусгалаа. Тус зам 11-р сарын 25-нд нээгдсэн.
Эдийн засгийн цусны эргэлт доголдож, боомтын чухал цэгүүдэд зангилаа үүсч байгаа энэ үед боомтын бүтээн байгуулалтыг хөгжүүлэх нь улсад өндөр хувь нэмэр оруулж байна. Боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Тодруулбал Хангийн боомт нь хоёр дахь Замын-Үүд болж, төмөр замын өсөн нэмэгдэх ачаа эргэлтийн 50 орчим хувийг энэ чиглэлээр явуулах боломж бүрдэж байгаа юм.
Зэрэгцээ төмөр замын шугам тавигдсанаар ачаа тээвэрлэх зай 318 км-ээр богиносч, Тээврийн зардал 8 ам.доллараар буурна.
Мөн Экспорт, импортын тээврээс гадна Европ-Азийг холбох транзит ачааны хэмжээг 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэх давхар боломж гарч ирж байна. Дэлхий нийтэд төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг эдийн засагт “үржүүлэгчийн” үүрэгтэй гэж үздэг. “
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оруулсан нэгж хөрөнгө оруулалт нь улсын эдийн засагт оруулсан нэгж хөрөнгө оруулалтыг 1,5 дахин үржүүлэх үр ашгийг бий болгох тооцоолол бий” талаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан.
Шинэ төмөр зам ямар ашигтай вэ?
Монгол Улсын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтыг хийснээр стратегийн туйлын чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс дурдаж байсан.
Энэхүү төмөр зам нь 2022 оны 11 дүгээр сард хугацаандаа ашиглалтад орлоо.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байсан.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ.
Сэтгэгдэл
Нэр