БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр Монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээлэл өглөө.
Тухайн иргэнийг Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлжээ.
Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь КГ-аас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Нэр