2012 оноос эхлэн 10 дахь жилдээ хэрэгжиж буй "Дулаан гутал" аяны маань энэ оны хандив эхлэж байна. Уг аян нь 10 жилийн өмнө Эрдэнэт хотоос эхлээд одоо УБ, Дархан, Эрдэнэт, Увс, Ховд, Сэлэнгэ, Зүүнхараа, Өмнөговь аймгуудад халуун сэтгэлээр дулаан гутал, хувцасыг нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүргэсээр байгаа билээ. Албан байгууллага, ААН, анги хамт олон, хувь хүн гээд хэн ч оролцож болно.
Оролцох хэлбэр:
Хүүхдүүдийнхээ багадсан эдэлгээ багатай гутал, гадуур хувцас малгай ороолтыг хандивлах
Улаанбаатар - 8888-1622
Дархан - 9902-3717
Эрдэнэт - 9590-0110
Увс - 8924-4194
Ховд - 9943-5076
Өмнөговь - 8800-0133
Зүүнхараа - 9539-5076 холбогдоод өгөөрэй
Мөнгөн хандив өргөх / 5217050799 Цэвэгмид Хаан банкны дансанд илгээх. Данс н шилэн буюу ил тод данс байна /
Тараалтад оролцох / Машинаар үйлчлэх, дулаан гутал хувцас нэн шаардлагатай байгаа хүүхдүүдийн мэдээлэл өгөх, биечлэн оролцох /
Хүүхдүүдэд өгөх амттан хандивлах
Энэ постыг шэйр хийж түгээх
Хүүхдүүд рүү чиглэсэн хандив тусламж хамгийн нүдээ олсон тусламж болж чаддаг. Дулаан гутал аян ёс зүйтэй, итгэмжтэй аян.
Сэтгэгдэл
Нэр