Баянхонгор аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, Баянбулаг сумын Хангал багийн Далангийн зүүн даваа гэдэг газар тус сумын харьяат малчин А нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна.
Сэтгэгдэл
Нэр