Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулжээ.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байгаа аж.
Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу, төмөрбетон хайс, дугуй цохигч байрлуулах ажлыг бүрэн хийсэн тул сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Сэтгэгдэл
Нэр