Хэдэн "ИХ НАЯД"-аар тооцогдох нүүрсний хулгайн асуудалд бухимдсан залуус төв талбайд үг үзэл бодлоо илэрхийлэн 2 өдрийн турш жагссан. Тэд алдагдсан боломж, ахиж ирэхгүй байгалийн баялагтаа харамсан, хулгайч нартай тооцоо бодож, иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байв. Түүнчлэн жагсаалд оролцогчдын дийлэнх нь өөрийн ирээдүйдээ итгэлгүй байгаа тухайгаа хэлсэн.
Жагсагчид өглөөний 11 цагаас эхлэн шөнө болтол жагсаалыг 2 өдөр үргэлжлүүлсэн. Гэвч тэднийг хэн ч хүлээж авч уулзаагүйн дээр иргэдээсээ зугтаж Их тэнгэрийн амаа хүртэл хааж орхисон. Цөхөрсөн, уурссан, хууртагдсан иргэд 12-р сарын 2-ны буюу өчигдөр орой Төрийн ордныг зүүн талыг хамгаалан хүрээлсэн төмөр хашааг хүч түрэн эвдэж, төрийн ордон луу орох олон аргыг хэрэглэсэн.
Тэгвэл энэ асуудал ганцхан манай улсад сенсац болсонгүй... Одоо бүх л дэлхий биднийг ордон дүүрэн хулгайчуудаар удирдуулж байгааг мэдэж авлаа.
Гадаадын 30 гаруй мэдээллийн хэрэгслээр Монголд болж буй жагсаал, хэдэн зуун тонн нүүрсний хулгайн асуудлын талаар нийтлэлүүд гарчээ. Бүгд хэдэн зуун мянган уншилттай байх аж.
Сэтгэгдэл
Нэр