Ч.Хүрэлбаатар: Төрийн санд ОФФШОР бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Ч.Хүрэлбаатар: Төрийн санд ОФФШОР бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. 

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу" гэсэн байна. 

Хаха 13 13 Буруу 4 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 38