УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-ын тогоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Уг тогтоолд "АИ-92 автобензиний үнийг тогтвортой байлгах үүднээс татварын хувь хэмжээг Засгийн газар тогтоох эрхийг Засгийн газарт олгох" агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, АИ-92 авто бензиний импортын татварыг 0-5%-ийн хооронд байхыг Засгийн газар мэдэж, зохицуулахаар тусгажээ.
Гэвч УИХ-д байдаг шатахууны бизнестэй гишүүдэд уг тогтоолын төсөл таалагдаагүй бололтой. "Тэс петролиум" компанийг эзэмшдэг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Сод Монгол" группийг эзэмшдэг Ц.Анандбазар нар Төсвийн байнгын хорооны хурал дээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай хэрэлдэж, улмаар зодолдох шахаж гарч ирсэн юм.
Уг асуудлаар нь УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад, "Хувийн бизнестэй нөхдүүд аливаа асуудал дээр оролцохгүй байх ёстой. Тэгээд орж ирээд янз янзын юм ярьж, хүмүүст буруу зөрүү ойлголт төрүүлээд л...Тэгээд байнгын хорооны ирц хүрсэнгүй" хэмээн ууртай гарч явсан юм.
Сэтгэгдэл
Нэр