Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан байна. Үүнд:
Дөнгөж сая "Изинис Эйрвэйз" компанийн Хөгжлийн банкнаас авсан 22.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг сонслоо. Уг зээлтэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлээд байна.
Хөгжлийн банкнаас зээл авсан "Изинис эйрвэйз" ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшигч Э.Золзаяа гэрчээр тайлбар өглөө. Э.Золзаяа гэгч нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин бөгөөд Б.Хурцын бэр/хүү Тайвангийн эхнэр/юм. харин Харин "Изинис эйрвэйз" ХХК-ийн 70%-ийг Б.Хурцын хамаатан Т.Эрдэнэ эмэмшдэг бол Б.Хурцын эхнэр Ү.Сарнай нь "Сарнайх" ХХК-ийн захирал юм.
Шинжээчийн дүгнэлт:
Хөгжлийн банкнаас нийт 22.9 тэрбум зээлсэн "Изинис эйрвэйз" компанийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ 1.7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. 325 саяыг бэлнээр, 4 саяыг ам.доллараар шилжүүлэн авч хувийн хэрэгцээнд. 300 саяыг "Сарнайх" ХХК-д шилжүүлжээ. 7.5 тэрбум төгрөгөөр бусад арилжааны банк дахь зээлээ хаажээ. Үүн дотор "Сарнайх" ХХК-ийн зээлийг хаасан байна.
"Изинис эйрвэйз" компанийн 30%-ийн эзэмшигч Э.Золзаяа:
- Зээлийг зориулалтын бус гэсэн дүгнэлтэй санал нийлэхгүй байна. Жишээлбэл, эхний "Богд" банк 4,2 тэрбум болон "Чингис" банк руу гаргасан 2,1 тэрбум дүн байна. Анх зээл авахдаа эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, онгоц санхүүжүүлэх, сэлбэг санхүүжүүлэх гээд олон төрлийн зориулалтай зээл авсан. Тухай бүрд Хөгжлийн банкинд хандаж Хөгжлийн банк гүйлгээг хийдэг байсан.
"Изнис эйрвэйз" анхнаасаа Богд банкны зээлтэй байсан. Богд банкны зээлээ хаалгах хүсэлтэй байсан. Тийм ч учраас Богд бакны зээлийг хааж барьцааг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Харин Чингис хаан банк "Изнис эйрвэйз" компанид зээл өгөх боломжгүй гэсэн учраас "Сарнайх" ХХК-аар дамжуулан 2,1 тэрбумын зээл авч "Изнис эйрвэйз"-д зарцуулсан. Үүнийг ч нотолсон. Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ гүйлгээгээ хийлгэсэн. Бүх гүйлгээг Хөгжлийн банкныхаар гарсан.
"Бадрах ойл" компани руу 1 тэрбум шилжүүлсэн. Тус компани нь 852,7 саяар нь зээл хаасан. "Изнис эйрвэйс" Хөгжлийн банкнаас зээл авах үед би санхүү хариуцдаггүй байсан. Т.Эрдэнэ хариуцдаг байсан, гэх тайлбарыг өгсөн юм.
Эндээс харвал, "Изинис эйрвэйз" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ өөрийн Богд банкны 4,2 тэрбумын зээл, "Сарнайх" компанийн Чингис хаан банкнаас авсан 2,1 тэрбумын зээл, "Бадрах ойл" компанийн 1 тэрбумын зээлийг хаажээ. Үндсэндээ банкнуудын зээлийг хаахад зарцуулсан гэдэг нь маш тодорхой харагдаж байна.
Сэтгэгдэл
Нэр