Цагдаагийн алба хаагчдаас мөнгө хурааж, Прокурорт бэлэг барьжээ

Ж. Нямсүрэн
Цахиур - Сэтгүүлч
1 сар өмнө
Цагдаагийн алба хаагчдаас мөнгө хурааж, Прокурорт бэлэг барьжээ

Цагдаагийн алба хаагчдын мөрдөн шалгасан хэрэгт Прокурорын байгууллагын алба хаагчид хяналт тавих эрх, үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн ажлыг хянах чиг үүргийг Прокурор хэрэгжүүлдэг.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шинэ жилийн баярыг тохиолдуулан Прокурорын алба хаагчдад бэлэг сэлт авч өгчээ. Ингэхдээ тухайн тасгийн 18 алба хаагчаас нэгдсэн журмаар тус бүрийн 30 мянган төгрөг хурааж, нийт 516 980 төгрөгөөр чихрийн цуглуулга, оргилуун дарс зэргийг худалдан авч, бэлэглэсэн байна.  

Шинэ жилийн баярын үеэр нийслэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байсан. Энэ үед цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, идэр есийн хүйтэнд гадаа гудамжинд албан үүргээ гүйцэтгэж байв. Тэд бусдад бэлэг сэлт авч өгөхөөс илүү үр хүүхэд, гэр бүлдээ цаг зав зарцуулах нь чухал цаг үе байсан. Гэтэл эсрэгээрээ тэднээс мөнгө хурааж, бусдад бэлэг сэлт барьж байгаа нь тухайн шийдвэрийг гаргагч болоод зохион байгуулагчдын ёсзүйн асуудал, цаашлаад эрх ашиг яригдана.

Өөрөөр хэлбэл, ажлыг нь хянах чиг үүрэгтэй прокурорт бэлэг сэлт барих нь тэдний ажил мэргэжлийн холбоо харилцааг өөрчлөх, нэгэндээ тал зассан, амарчилсан байдлыг бий болгох, цаашлаад хэрэг шударгаар шалгагдахад саад учрах, хяналт сулрах ч эрсдэл үүсэх боломжтой харагдаж байна.

Хаха 10 69 Буруу 4 Гайхмаар 6 Харамсалтай 4 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 34