Яруу найрагч Ц.Хуланг "Гадаадын тагнуулын байгууллага, алба нэгжтэй хамтарсан" гэх үндэслэлээр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг өнөөдөр/2022.01.20/ гаргаад байна. Түүнийг уржигдар/2022.01.18/-нд 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байдаг. Яг ийм үндэслэлээр
2022 онд 10 орчим хүнийг саатуулаад байгаа гэх мэдээлэл бий.
Яруу найрагч Ц.Хулан баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө өрөийн цахим хуудаснаа дараах нийтлэлийг оруулж байжээ. Түүний хувьд маш эх оронч үзэлтэй хүн гэж олон нийт дүгнэдэг билээ.
2022.01.17 Яруу найрагч Ц.Хулангийн цахим хуудас:
-Эх орноосоо урвасан Арслан Тайжийн толгойг авсан нь зөвхөн кинон дээр гардаг үйл явдал. Арслан Тайж үүнээс ч дорд муу тавилангаар зовж үхсэн байдаг. Цөөн хүний хамтаар Төвдийн кам нутаг, одоогийн БНХАУ-ын баруун хойт хэсэг рүү дүрвэн суурьшихдаа шоовдорлогдон доромжлогдсоор, ядуурал гуйланчлал дунд нас эцэслэн, тэдний сураг тасарчээ. Хахууль авлигаар амаа үдүүлж, Хамаг Монголоо харийнхны хөлд хаяж өгч, эцэг дээдэс, эх орноосоо урвагчид мэдтүгэй! Цогт Тайж киног дахин үзлээ, үг бүр нь ирээдүйн бидэнд илгээсэн захиа занаас ажгуу!
Сэтгэгдэл
Нэр