Өнгөрсөн Пүрэв гарагт /2023.01.19/ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "АИ92 бол приус унадаг ажилгүй нөхдийн хэрэглээ" хэмээн хэлж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. /Бичлэг үзэх бол ЭНД дарна уу./
Тэгвэл түүний эл үйлдэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Юм үзээгүй люмпэн толгой дээр гарахаараа булай нянгарлаг болдгийн жишээ бол Ц.Анандбазар гишүүн юм. Иргэдээ приусээр нь ангилж дорд үзэж тэнэгтэнэ. Би хотын дарга байхдаа албандаа пруис унаж, иргэдээ мөн хэрэглэхийг уриалж байв. Пруис бол хотжсон иргэншлийн билэг тэмдэг билээ!" гэжээ.
Сэтгэгдэл
Нэр