ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Эрт илрүүлэг" шинжилгээний тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар 816,624 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан. Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс иргэдийг үзлэгт хамрагдах урилгыг өгч байгаа. Урилга дээрх тогтоосон хугацаанд иргэд эмнэлгийн байгууллагад хандах юм.
Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ насны ангиллаараа жил бүр явагдана, зогсохгүй.
Эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэний 49%-ийг Улаанбаатарын, 51%-ийг орон нутгийн иргэд эзэлж байна.
Дүүргүүдийн нийт иргэдийн:
Орон нутагт Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Говь-Алтай аймгийн иргэд эмнэлэгт идэвхтэй үзүүлж байна.
Хамгийн их илэрч буй өвчлөл:
Эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэний давхардсан тоогоор 588,000 иргэнд өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Тодруулбал,
0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 80 гаруй хувьтай буюу 10 хүүхэд тутмын 8 нь цоорхой шүдтэй байна.
Харин 18-30 насны иргэдийн дунд шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэгүүд, 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна гэсэн дүн гарсан.
Сэтгэгдэл
Нэр