Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих шийдвэр гарсан. Тус тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны 11:00 цагаас туршилтын цахим арилжааг зохион байгуулж буй.
Тус арилжаанд БНХАУ, Сингапур, БНХАУ-ын ЗЗОБ Хонг Конгод байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд "Энержи Ресурс" ХХК-ийн нийт 2 багц буюу 12,800 тн нүүрсийг FCA Gashuunsukhait Terminal нөхцөлөөр амжилттай арилжсан байна.
Монголын Хөрөнгийн Биржийн энэхүү туршилтын арилжаагаар арилжигдсан нүүрсний тээвэрлэлт 2023 оны нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд хийгдэж, Гашуунсухайт Терминалаас экспортод гарснаар биржээр дамжуулан арилжигдсан анхны арилжааны дараах нийлүүлэлт амжилттай хийгдлээ гэж МХБ мэдээлж байна.
Сэтгэгдэл
Нэр