Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн 11 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл байгуулж, олон нийтийн саналыг авахаар болсон. Тэгвэл тус зөвлөлдөх зөвлөл Цагаан сараас өмнө улсын хэмжээнд нийт санамсаргүй байдлаар сонгосон 1570 иргэнээс санал асуулга явуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нийт 60 асуулт асуух бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн олон төрлийн асуулт асуух юм байна. Дээрх иргэд сонгуулийн насны 2,1 сая иргэнийг төлөөлж чадна гэж үзжээ.
Харин энэхүү Зөвлөлдөх зөвлөл санал асуулга явуулах нэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна гэх хардлага нийгэмд бий.
Уг асуудлаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Б.Отгонтөгсөөс тодруулахад:
-Иргэд өөр өөр үзэл бодолтой. Зарим нь 1992 оны Үндсэн хуулиа засаад, залруулаад явъя гэж үздэг. Харин зарим иргэд тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй, 2 танхимтай болох ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ бүхнийг нь тусгаад асууж байгаа юм.
Сэтгэгдэл
Нэр