ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын "КТ" корпорацын Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд,
- Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
- “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх,
- Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх,
- Үндэсний дата төвийг өргөжүүлэх,
- “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.
Сэтгэгдэл
Нэр