24 ширхэг давсны хайрцагт 4.800.000 төгрөг зарцуулжээ.
Хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний албанаас тус дүүргийн 10 байршилд 24 хайрцаг давс тараан тавьсан нь олны анхаарлыг татсан. Тэд халтиргаа, гулгаа ихтэй байршлууддаа ийнхүү давстай хайрцаг байршуулсан байна. Харин уг давсны хайрцгийг нэг ширхгийг нь 200,000 төгрөгөөр хийжээ. 24 хайрцагт, 3 тонн гаруй давсыг Хан-Уул дүүргийн ТҮТ ОНӨААТҮГ-ын давсны нөөцөөс бэлтгэсэн аж.
Тухайн давстай хайрцгуудыг Хан-Уул дүүргийн 19, 16, 11 хороонууд, Морингийн даваанд тус тус байршуулжээ.
Сэтгэгдэл
Нэр