Эрүүл мэндийн яамны өнөөдөр /2021.01.15/-ийн 11.00 цагийн мэдээнээс хойш 20 гаруй хүн халдвар авсан нь батлагдаад байна. Тэдний дунд БЗД-ийн ТҮК-ийн зургаан ажилтан багтжээ. Тиймээс тус дүүргийн ТҮК-ийн нийт ажилчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нийт иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор батлагдсан тохиолдлуудын дунд Хүчитшонхор захын тогоочоор ажилладаг эмэгтэй халдвар авсан нь батлагджээ. Тэрбээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн харьяат өндөр настны хавьтал байж болзошгүй хэмээн тандалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Тодруулбал, өнөөдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн өндөр настан халдвар авсан нь мөн батлагджээ. Тиймээс тухайн өндөр настанд үзлэг хийсэн эмч, сувилагч нарыг ч мөн тусгаарлаад байгаа юм байна.
Мөн СХД-ийн эмнэлгийн эмч, сувилагч нар, СХД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагч халдвар авсан нь батлагдаад байна.