Таванбогд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан "Говь" ХК болон "Дулаан гэр" ХХК-аараа дамжуулж Хөгжлийн банкнаас 31,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Гэвч Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 17,6 тэрбум төгрөгөөр "Таванбогд трэйд" компани болон "Таванбогд фүүдс" компанийн зээлийг төлсөн байна. Харин 8 тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулжээ.
Энэ нь Хөгжлийн банкны болон дамжуулан зээлсэн Голомт банкны зээл олгох журам болон хууль, дүрмүүдийг зөрчсөн байгааг Хөгжлийн банкны Нотлох баримтыг нягтлан шинжлэх сонсгол дээр онцоллоо. Мөн тухайн үед Хөгжлийн банк зээл олгох эрсдэлтэй гэх дүгнэлт гарсаар байтал мөн зээл олгох журмуудыг зөрчсөөр байтал тухайн үеийн Сангийн сайд/Ч.Хүрэлбаатар/ нь нуун дарагдуулж, их хэмжээний зээлүүдийг олгосон гэдгийг хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдаж байсан юм.
Таванбогд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нь тухайн үеийн Сангийн сайд буюу одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай бизнесийн түншүүд гэгддэг бөгөөд тэд хамтран Хаан банкны хувьцааг хууль бусаар авах гэж байсан талаар ч яриа намжаагүй байгаа билээ.
Сэтгэгдэл
Нэр