Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж буй.
Өнөөдрийн сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр "Монос Групп" ХХК-н хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэв. "Монос Групп" ХХК Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 5.9 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Тус компанийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар эзэмшдэг аж. Тэрбээр зээлийн санхүүжилтээс 5.8 тэрбум төгрөгийг бэлэн зарлагаар гаргасан тул зарцуулалтыг нарийн шалгах боломжгүй болсон гэж шинжээч дүгнэсэн байна.
Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнчимэгийг гэрчээр дуудсан боловч гуравдугаар сарын 14-ний өдөр Болгар улсад томилолтоор явж байгаа тул ирэх боломжгүй гэсэн ба гэрчийн мэдүүлгээ бичгээр өгөх хүсэлтээ ирүүлжээ.
Сэтгэгдэл
Нэр