Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Капитал банк манай улсын эдийн засагт маш их хор хохирол учруулсан талаар дурдав.
Тэрбээр, "Капитал банк зарим бичиг баримтыг санаатайгаар устгасан нь ил боллоо. Хууль хяналтын байгууллагууд үүнд анхаараасай. Нийгмийн даатгалын сан 300 орчим тэрбум төгрөгөө Капитал банканд алдсан. Мөн энэ банкны хамаарал бүхий компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг нийлүүлбэл нийт 400 орчим тэрбум төгрөг болно" гэв.
Сэтгэгдэл
Нэр