Баянхонгор аймаг, Жаргалант сум 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т иргэн Б 03.15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 23:40 цагт хүлээн ОБЕГ-т хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад А-аар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн ангийн 2 ажилтан, ар гэрийн 5 иргэн, нийт 12 хүн эрэн хайх ажиллагааг эхлүүлэв.
Иргэн Б нь 16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй.
Сэтгэгдэл
Нэр