Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ өнөөдөр Энэтхэгийн Шинэ Делид эхэллээ. Монголын гэзэгтэй боксчдын салхийг 50 кг-ын жинд 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Балсангийн Мөнгөнсаран хагалав. Тэрбээр Туркийн Топуз Рабиаг 5:0-ээр ялав.
Б.Мөнгөнсаран дараагийн шатанд жингийнхээ чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж буй, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Лаура Фуэртес Фернандестэй учраа таарсан аж.
Эх сурвалж: MGL SPORT
Сэтгэгдэл
Нэр