Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 19 настай охин сураггүй алга болж, эрэн хайж байсан. Харин сураггүй алга болсон Д.М-ийг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад А нь М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоов. Уг хэрэгт мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.
Сануулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд Иргэн М-нь 01.18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г эрэн хайж байв.
Сэтгэгдэл
Нэр