Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн удаа "Энэ Улсын Их Хурлын тал хагасаас илүү нь гэмт хэрэгтэн" гэж мэдэгдэж байсан удаатай. Үндсэндээ тэр хэн нь хэн бэ, ямар гэмт хэрэг үйлддэг вэ гэдгийг мэдэж буй учир ингэж хэлсэн нь тодорхой. Харин түүний үг өнөөдөр бодит биелэлээ олж байна.
Учир нь 2020 онд бүрэлдсэн парламентын 76 гишүүний тал нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон гэхэд буруудах зүйлгүй болж байна. Одоогийн байдлаар УИХ-ын 11 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдаж эхлээд байна.
Тухайлбал,
"Нүүрсний" гэх хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татсан бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дээр тэрээр АТГ-т Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, нүүрсний хэрэгт холбогдсон гээд олон асуудалтай.
Дээрх 4 гишүүнээс гадна дахиад 3-4 гишүүнийг "нүүрсний" хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна гэх мэдэлээл бий. Энэ дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд нарын нэр яригдаж байна.
"Нүүрсний" хэргээс гадна "Хөгжлийн банкны" гэх томоохон хэрэг ч шийдэгдээгүй байна. Хөгжлийн банкны гэх хэрэгт энэ парламентын 20 гаруй гишүүний нэр холбогддог ч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатархуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын 4 гишүүнийг л яллагдагчаар татсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал ч мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж магадгүй тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.
Зөвхөн "Нүүрсний", "Хөгжлийн банкны" гэх хоёрхон хэрэгт УИХ-ын 11 гишүүний бүрэн эрх түдгэлзэх эсэх тухай яригдаж байгаа ч цаана нь хүчин, хулгай, хүүхдийн хүчирхийлэл, авлигын гэх мэт олон хэрэгт холбогдсон гишүүд чимээгүйхэн "аж төрж байна"...
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2021 онд хэлж байсан үгийг хавсаргав:
Сэтгэгдэл
Нэр