Загсийн газрын ээлжит хуралдаанаар "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр түүний оронд хэн ХНХ-ын сайд болох вэ гэх таамаг өрнөж эхэллээ.
Одоогоор УИХ-ын гурван эмэгтэй гишүүн, гаднаас нэг эрэгтэй сайдад горилж буй гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар ХНХ-ын сайд болохоор яригдаж байгаа гэх боловч одоогоор Г.Мөнхцэцэг гишүүн "би хэзээ ч сайдын суудал горилж байгаагүй. Санал тавьсан ч сайд болохгүй" хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сайд болохоос хэзээ ч татгалзахгүй нэгэн. Тэрээр Т.Аюурсайханаас өмнө ч сайд болох тухай яригдаж байсан ч хэлсэн үгнээсээ болж сайдаас мултарсан гэгддэг. Б.Саранчимэг гишүүн мөн л сайд болж үзэх сонирхол тээж байгаа гишүүдийн нэг.
Харин "гаднаас" буюу УИХ-ын гишүүн бус хүн тэр дундаа МАХН-ыг төлөөлж Б.Тулгыг сайд болгохоор Н.Энхбаяр шаргуу хөөцөлдөж буй гэх. Б.Тулгын хувьд өмнө нь Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газрын үед БОАЖ-ын дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Ямартай ч одоогоор 4 хүний нэр ийнхүү ХНХ-ын сайдад яригдаж байгаа ч 14 хоногийн дотор дараагийн сайдыг сонгоно гэж Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Чухам хэнтэй хамтарч ажиллахыг Ерөнхий сайд шийдэх юм.
Сэтгэгдэл
Нэр