Хилийн цэргийн 0130 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат дэд түрүүч Баянхүүгийн Тэмүүжин нь "эрх зүйч" мэргэжилтэй.
Алба хааж байх хугацаандаа төрийн албаны шалгалтад бэлтгэн Ховд аймагт 2023 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулагдсан шалгалтад орж 83.0 хувьтай тэнцлээ. Дэд түрүүч Б.Тэмүүжин нь хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад цаашид төрийн албанд ажиллах том зорилготой ажээ.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага
Сэтгэгдэл
Нэр