Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Соронзонболд, улсын харцага Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг үзэв.
Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэсэн.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Бо.Батжаргал, Э.Даш нар үлдэв.
Эх сурвалж: MGL SPORT
Сэтгэгдэл
Нэр