АН-ын бүлэг хуралдаж, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн асуудлыг хэлэлцжээ. Ингээд Улс төрийн намын тухай хууль дээр АН-аас ажлын хэсэг гарч, өөрсдийн үнэлэлт дүгнэлт өгөх, санал дүгнэлт боловсруулахаар болсон байна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгч 40 хувьтай байгааг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ-ын хэд хэдэн гишүүнийг түдгэлзүүлэх асуудал орж ирсний дотор АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэр байгаа нь хуульд нийцэхгүй, харамсмаар хэрэг гэж үзэж байгаа аж. 1990 оноос хойш жижиг Таван толгой компани үйл ажиллагаа явуулж, нэгж хувьцаа эзэмшигчид хамгийн өндөр хувьцаа тарааж, орон нутгийн өмчит компанийн хамгийн зөв жишиг тогтоож байхад тэр үйл ажиллагааг нь буруутгаж, сөрөг хүчний нэг гишүүнийг намнах гэж байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 37 мянган хүнээ хэлмэгдүүлсэн. Ердөө гуравхан хүн энэ хэлмэгдүүлэлтийг хийсэн. Гэвч үүнтэй адил Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж байцаачихаад, хэлмэгдүүлэх гэж байгаа нь маш харамсалтай.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Авлигатай тэмцэхэд, хуулийг мөрдүүлэхэд АН нэг талдаа байгаа. Сүүлийн 8 жил авлигатай тэмцэнэ гэж хоосон лоозондлоо. Гэвч ингэж хоосон ярьж хуулийг сахиулдаггүй юм. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Гуя дагаж хүзүү гэдэг зарчмаар эрх баригч нам ажиллаж байна. Залуусыг эх орноосоо зугтахад хүргэж буй МАН хариуцлагаа хүлээх ёстой гэлээ.
Сэтгэгдэл
Нэр