УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуулийг хэлэлэцжээ. Тус хуулийг МАН-ын бүлэг 06-р сарын 21-ээс өмнө хэлэлцэж батлахаар тогтжээ. Сонгуулийн тухай хуульд дараах 5 гол өөрчлөлт оруулна гэж үзжээ.
Үүнд:
1-рт, холимог тогтолцоо буюц 50 хувь нь пропорциональ, 50 хувь нь мажоритор тогтолцоо байх,
2-рт, сонгуулийн зардлыг бууруулахын тулд зурагт самбар, ухуулах хуудас гэх мэтийг ашиглахгүй байх,
3-рт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авах,
4-рт, пропорциональ тогтолцоо орж байгаатай холбоотойгоор намуудад 3%-ийн босго тогтоох,
5-рт, эмэгтэй нэр дэвшигчийн хувийг 30 хувьд хүргэх гол саналуудыг тусгажээ. Намаар нэр дэвшиж буй хүмүүсийн нэр тодорхой байна. Сонгох жагсаалтад намыг нь болон нэрийг нь аль алиныг нь хардаг байх зохицуулалт тусгасан.
МАН-ын бүлэг УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн үү?
-УИХ-ын дарга дээр санал ирсэн. Бид энэ 7 хоногт багтааж хэлэлцэнэ. Лхагва, Пүрэв гарагаас хэлэлцэж шийдвэрлэнэ. Эхлээд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүгнэлт гаргасны дараагаар намын бүлэг хуралдаж шийднэ.
Сэтгэгдэл
Нэр