УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр/2023.03.27/ мэдээлэл хийхдээ эрх баригчид сөрөг хүчнийг хэлмэгдүүлэх гэж байна хэмээн мэдэгдээд, жижиг Тавантолгой шиг ашигтай ажиллаж байсан компанийг төр мэдэлдээ авснаар ямар ч ашиггүй болгож байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Жижиг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш 1кг нүүрс ч гаргаагүй байна шүү дээ! Өнгөрсөн жилийн ашиг 140 тэрбум төгрөгийг нь бүгдийг нь тараагаад өгчихсөн. Уг нь энэ компани чинь үйл ажиллагаа явуулж, нүүрс гаргаж байж ашгаасаа тодорхой хэмжээнд зарцуулах ёстой. Одоо нүүрсийг нь гаргахгүй зогсоочихоор ирэх жил Өмнөговийн бүтээн байгуулалт тэр чигтээ зогсоно, компани ашиггүй ажиллана. Төрд очихоор бүх зүйл дампуурч байна. Тиймээс төрийн өмчийн компаниудыг бүгдийг хувьчилж, жижиг Тавантолгой компани шиг болгох ёстой!
Жич: Жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит Тавантолгой компани дээр Засгийн газраас өнгөрсөн оны 12-р сарын 10-ны өдөр Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ томилсон бөгөөд ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг БЭТ-ийн ажлыг хавсран гүйцэтгэж буй. Гэвч БЭТ томилохдоо ч хууль зөрчсөн байдаг билээ.
Сэтгэгдэл
Нэр