Гуравдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Хойд Солонгосчууд Өмнөд солонгосын зүүн тэнгисийг чиглүүлэн хоёр ширхэг залуурт пуужин харвасныг БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зөвлөлөөс мэдээллээ. Энэ нь цөмийн нисгэгчгүй пуужингийн туршилтаас хойш дөрөв хоногийн дараах, баллистик пуужин харваснаас хойш найм хоногийн дараах галлагаа юм байна.
БНСУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын зөвлөлөөс “өмнөд солонгосын зэвсэгт хүчнийхэн өглөөний 07.47 цагт Хойд Хавана мужийн Жунхва бүсээс Зүүн тэнгис хүртэл хоёр пуужингийн галлагаа илрүүлсэн. Өмнөд солонгосын зэвсэгт хүчин сонор сэрэмжээ чангатган АНУ-тай нягт холбоотой ажиллаж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл
Нэр