Эрүүгийн элементүүд бүлэглэн, хутга буугаар зэвсэглэн, бусдыг айлган заналхийлж, мөнгө авсан хэрэг шүүхэд шилжин иржээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Олон овоот” өртөөн дэх газрыг 60 сая төгрөгөөр түрээслэн ашиглаж байсан иргэнийг 2021.11.15-ны орой 30 орчим хүн ирж, айлган сүрдүүлж заналхийлэн Шанг Гоу Зи ХХК-ны данснаас 10 сая төгрөг шилжүүлж авсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Уг хэргийг удирдсан М.А нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн уг хэргийг үйлджээ.
Сэтгэгдэл
Нэр