Хэйлли Бибер, Сэлена Гомез эвлэрчээ. Хэйлли Бибер “Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн олон нийтийн тэвчишгүй сөрөг хандлагын талаар Сэленатай ярилцаж байгаад баяртай байна. Энэ их үзэн ядалтыг даван туулах надад маш хүнд байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүмүүсийг хагаралд хүргэх маш том зүйл болж байгаад харамсалтай байна. Мэдээж ямарч зүйлийг бодит байдлаас нь өөрөөр харуулж болно. Эцэст нь энэ бүхэн хайраар шийдэгдэнэ гэж итгэж байна ” гэжээ.
Харин Сэлена Гомез “Хэйлли Бибер надтай холбогдож үхлийн аюул заналхийлэл, үзэн ядалт авснаа мэдэгдсэн. Энэ миний хүсэж байгаа зүйл биш. Би үргэлж бүхнийг сайхан сэтгэлээр харж ирсэн бөгөөд энэ бүхнийг үнэхээр зогсоохыг хүсэж байна” гэсэн бөгөөд одууд бие биенийгээ инстаграмаар дагалцлаа.
Олон нийтийн энэ сөрөг хандлага талцалт нь Сэлена өөрийн хөмсөгнийхөө талаар хуваалцсанаар эхэлсэн юм.
Сэтгэгдэл
Нэр