Улаанбаатар хотоос Экологийн цагдаагийн албаны дарга ахлаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх шинжилгээний алба, аймгийн мал эмнэглгийн газар, Халх гол сумын мал эмнэлгийн тасаг, ТV-8, 2 сайтын холбогдох хүний бүрэлдэхүүнтэй баг 2023.03.27-ны өдөр Петрочайна дачин тамсаг ХХК-ны 21-р талбайд хорогдсон зээрийн сэг зэмд урьдчилсан байдлаар шинжилгээг газар дээр хийж гүйцэтгэлээ.
Мал эмнэлэгийн газрын холбогдох мэргэжилтэнгүүд зээрийн сэг зэмийг таних процессын үйл ажиллагаа хийж урьдчилсан байдлаар янзага – 286, шаргачин – 107, оон – 35, нийт 428 зээр хорогдсон нь тогтоогдлоо.
Шүүх шинжилгээний алба, мал эмнэлгийн газраас үхлийн нөхцөл шалтгааныг тодруулахаар Улаанбаатар хот руу лабораторид нарийн шинжилгээ хийлгэхээр 2 зээрийг дээжинд явууллсан байна.Хариу гараагүй байна
Сэтгэгдэл
Нэр