Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2023 оны 03-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3...+2 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 хэм, бусад нутгаар +10...+15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө +12...+14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +10...+12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. +9...+11 хэм дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл
Нэр