Ирэх жил болох УИХ-ын ээлжит сонгуулийг эрх зүйн ямар хэлбэрээр явуулах нь үндсэндээ тодорхой болжээ. Одоогоос 11 жилийн өмнө туршсан холимог /пропорцианаль/ тогтолцоо буюу нийт гишүүний талыг нь тойргийн мандатаар, үлдсэнийг нь намын жагсаалтаар сонгодог хувилбарыг эрх баригчид болон улс төрийн намууд дэмжсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Нэгэнтээ Үндсэн хуульд заасанчлан сонгууль болохоос жилийн өмнө л сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой тул үлдэж буй хоёрхон сарын хугацаанд дээрх хувилбараа батлуулахаар нэн яаравчилж буй нь илэрхий.
Гэлээ ч энэ бүхэн аз уу? Эз үү?
Нийтээрээ хүсэн мөрөөдөж байгаа системийн чанартай өөрчлөлт мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Түүх сөхвөл 2012 онд анх ийм холимог системээр сонгууль хийж, 76 гишүүний 48-ыг мандатаар, 28-ыг намын жагсаалтаар сонгоход юу боллоо доо. Тухайн үед нэгэнт олны дэмжлэг авахаасаа өнгөрсөн нэр хүндгүй улс төрчид намын жагсаалтад багтахын төлөө үхэн хатан тэмцэлдэж, хэн илүү мөнгө төлж, хор найруулсан нь шат ахидаг гаж үзэгдэл гаарсан. “Үүдээр өшиглөөд гаргасан улс төрч тооноор орж ирээд хоймор суучихлаа” гэдэг хэлц ч гарсан. Анхны ардчилсан /1992 оны/ сонгуулиас хойш тасралтгүй ааглаж ирсэн МАН /МАХН/ 20 жилийн дараа ийнхүү шинэ эрх зүйн орчинд явуулсан сонгуульд цөөнх болж, “юм үзсэн” билээ. Тухайн сонгуульд намын жагсаалтаар хэн хэн УИХ-д орж ирж байсныг эргэн саная.
АН-аас:
МАН-аас:
ИЗНН-аас:
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс:
Эндээс тун сонирхолтой зүйл ажиглагдана. Хэдийгээр сонгуулийн холимог тогтолцоонд олон давуу тал бий ч “намын жагсаалт” гээчид ердөө л хөгшчүүлээ чихдэг. Мөн тойрог дээр очоод торойгоод гарч ирж чадахааргүй мөлгөр нөхдүүд багтана. Уг нь улс төр гэдэг хамгийн хатуу ширүүн өрсөлдөөний талбар байх учиртай. Гэтэл хамгийн чадваргүй нөхдийг гулсуулдаг ийм тусгай арын хаалга, нуувч бэлддэгээрээ холимог тогтолцоо ихээхэн учир дутагдалтай. Та бүхэн дахиад сайн хар даа. Дээрх жагсаалт бол 11 жилийн өмнөх түүх. Тухайн үедээ хөгшчүүл гэгдэж байсан хүмүүсээс хэд нь өнөөдөр улс төрд амь бөхтэй оршиж байгаа билээ дээ?
МАН-ын хувьд өнөөдөр манлайлж яваа залуус нь мэдээж жагсаалт руу шургаж онигоотохгүйг хичээж, ах нараа аятайхан багтаахыг бодож байгаа. Гэтэл ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийн дагуу намын нэр нүүрээ бодож албан тушаалын эрэмбээрээ жагсаалтад орох шаардлага бас хүссэн хүсээгүй үүсдэг. Тэгвэл 38, 38 гэсэн тэгш харьцаагаар нийт горилогчдын тэн хагас нь тойрогт өрсөлдөх шаанс байгаа болов уу? Өчнөөн олон гишүүн нь асуудалд орчихоод өдөр бүр шахам хэрэгт татагдаж өнөөгийн улс төрийн цаг агаар тун муу байгаа шүү дээ.
Зөвхөн энэ мэтээс л харахад МАН-д холимог систем хохиролтой. Харин АН-ын хувьд асуудал багатай. Хэдий өнгөрсөн найман жилийн хугацаанд өөр зуураа хэмлэлдэж, өрөөл бусдад хорлогдож, өчнөөн хямарсан ч өдгөө цаг үеийн таатай хөрс бүрдээд буй. Тэд жагсаалт болон тойргийн хуваарилалт дээр нэг их зовоод байх шаардлагагүй. Тэртэй тэргүй эрх мэдэлгүй удсан нам хэнийгээ хаанаас ч дэвшүүлсэн ялгаагүй. Дээр нь гадаадад байгаа сонгогчдын саналыг авах нь АН-д ашигтай тусдаг.
Өнгөрсөн түүх ч, өнөөгийн нөхцөл байдал ч ийм эгзэгтэй байхад МАН яагаад холимог тогтолцоог дэмжив? Эрх баригч намыг удирдаж буй залуус зөвхөн нам, бүлэглэлийн эрх ашиг бус улсаа бодож, урагш алхах хүсэл байгаа юм биш биз? Харж л байя. Үнэхээр цаг үеэ дагаад МАН ч бас өөрчлөгдөж байгаа юм билүү, хэн мэдлээ.
Сэтгэгдэл
Нэр