Сүүлийн жилүүдэд авто замын түгжрэл нийгмийн тулгамдсан асуудал болоод буй.
Богино хугацаанд түгжрэлийг бууруулж болох шийдэл одоогоор уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, зөв төлөвлөх юм. Тус ажлын хүрээнд хэд хэдэн ачаалал ихтэй уулзварын эргэлтийг хааж нэг чигийн урсгалтай болгож эхэлжээ.
Улаанбаатар хотод өдөр бүр Баруун дөрвөн замын уулзвар, Саппорогын уулзвар, "Хөсөг Трейд"-ийн уулзвар, Нарны гүүр, Их дэлгүүр гэх мэт төв замууд ажил, хичээл тарах үеэр ачаалал авч түгжирдэг. Түгжрэлийн оргил ачааллын цагуудад холбогдох байгууллагын утсанд тасралтгүй гомдол, мэдээлэл ирдэг байна. 2022 оны байдлаар иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 утсанд 127 санал гомдол иржээ.
Тухайлбал, Ажилчны гудамж буюу "Хөсөг Трейд"-ийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсдэгээс шалтгаалан Энхтайваны өргөн чөлөө. Саппорогын урд уулзвар ачаалал авч Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг байна.
"Хөсөг Трейд"-ийн уулзварын тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 80 секунд. Мөн явган зорчигчийн хүлээлтийн хугацаа 116 секунд, таван үетэй 130 секунд байсныг хоёр үетэй 70 секунд болгож тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацааг 35 секунд. Явган зорчигчийн хүлээлтийн хугацааг 55 секунд болгож хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг 34.1%- р ихэсгэх боломж байгаа юм.
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Ажилчны гудамжийг нэг чигийн хөдөлгөөнтэй болохтой холбоотойгоор нийт 11 уулзвар, орц, гарцад дараах 22 тэмдгүүдийг байршуулахаар болжээ.
Ажилчны гудамжийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосноор:
Иймд иргэдийн санал гомдлын тоо багасаж, цагдаагийн алба хаагчийн замын хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагаа илүү хялбар болно гэж авто замын түгжрэлийг бууруулах хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Нэр